Б.Явуухулан



Бэгзийн Явуухулан 1929 оны 3-р сарын 15-нд төрсөн. Хорьдугаар зууны монголын сод их яруунайрагч БЯвуухулангийн яруу уянгагэгээн аялгуу бүрэлдэн цогцолсон ахуй нь холын хоёр одны тохиох хөхманхан тэнгэрцан хүүрэг савсажүүлс ороох оргилтой цаст цагаан уулорог саарал зэрэглээ сүүмэлзэх онгонцэнхэр талмөнгөн сарны сүүдэр толиорох хөвөх гол улсшанхны үзүүр чичирхийлэх тэлмэн жороо хүлэгморьцээл сайхан эгшигтэй уртын дуузүүрмэглэгч хун шиг нүүдэлчний гэр юм.

Тэрбээр харлаг тэх зогсох элгэн улаан хадат говийн өвөлжөөнөөс вансэмбэрүү цэцэг хосоор ханьсажургах уулын тагт хүртэл нүүдэл хөтөлжхангайн царам дахь анчин аавын ангийн отгоос улсын нийслэлУлаанбаатар хот хүртэлх урт аяны замд өвгөдийн хууч яриауртын дууүлгэр домгийн гайхамшиг дундуур нүүжөнгөрсөн юмБЯвуухулан 1953 онд Санхүүгийн сургууль төгсч нийслэл хотод суух болсон тэр жил Бэгз гуайхоёр дүүгийн хамт хэдэн малаа туужолон үхэр тэрэгнийхээ хонхыг жингэнүүлэн Улаанбаатар хот руу нүүсэнбайнаСанхүүгийн сургуулийн оюутан БЯвуухулан бээр 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 ондБидний хүсэл, 1952 онд Цэнхэр мандлын тэнгэр дор хэмээх хоёр ном хэвлүүлээд Москва хот дахьА.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар одовДэлхийн утга зохиолын нэгэн ихголомт болсон энэ сургуульд /1954-1959/ суралцсан жилүүд бол БЯвуухулангийн уран бүтээлийнцэцэглэлтийн онцгой үе юм. 1959 онд орос хэлээр хэвлэгдсэн Лирика- /уянгын шүлэг/, монгол хэлээрхэвлэгдсэн Мөнгөн хазаарын чимээ номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содоннайрагч орж ирснийг зарласан байнаМонголын эртний туульсардын урт дууүлгэр домогуламжлалт яруунайргийн үр шимээр амалсан найрагч өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцаххүртэлх зам харгуй бол түүний яруу найргийн их нүүдэл байсан юм.

Би хаана төрөө вэ? 

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сvvмэлзэх хөндийд
Орсон буурийн шvд өвөл хангинах хоолойд
Yлэг гvрвэлийн мөрийг өдий хvртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сvvдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хvний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yvр шөнийн завсар шvvдэр буух навчинд
Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зvйдэлгvй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зvрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун тvмэн vед монгол хvний идээшсэн
Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нvдний мэлмэрээнд
Саалийн vнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны vзvvрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж vзээгvй
Тэнэгэр говийн сvрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шvхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хvний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны vе дамжсан домогт
Хvчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн vрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би


Алаг дэлхийд төрсөн минь

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би 
Ачит эхээ арван сар зовоосны эцэст 
Алаг vр нь болж баярлуулах гэсэн юм би 
Алаг дэлхийд төрсөн минь учиртай Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгvй шувуудын vvрийг эвдэж өндгий нь няцлаад 
Хэрсvv сууж ухаан орсныхоо эцэст 
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би 
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ яраагаад 
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм 
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Тоост хорвоод төрсөн минь учиртай
Тохойн чинээ vрийнхээ шөнийн уйлахыг сонсож
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг 
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би 
Тоост хорвоод төрсөн минь учиртай
Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь vзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдсэн 
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би 
Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Хvлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж 
Хvvгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж 
Хойч vеэрээ ам бардам хэлvvлэх гэсэн юм би 
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай 

Тэхийн зогсоол 

Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Өнтэйг яана!
”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын
Өндрийг яана!
Хүрэн уулсын буйд мухар
”Хүүш” нэртэй
Хүрэхэд хол ч өвөлжихөд нөмөр
Хөх бууцтай.
Хүрэн уулсыг халуун намраар
Аав минь зорив
”Хүүшийн” өвөлжөөнд гурван гэрээр
Айл өвөлжив. Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргил
Бүгд өндөр
Өндрийн дундаас
”Тэхийн зогсоол”
Бүүр ч өндөр!
Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуур
Ан хийв
Өвөлд бэлдээд айлууд, хэсэг зуур
Ажил хийв.
Өнтэй жилийн тэр нэгэн өвлийн
Дулаахныг хэлэх үү
Өвс цас тэгшхэн ууланд өвөлжихийн
Тухтайг хэлэх үү
Говийн ууланд жам ёсоороо
Хавар ирэв
Гол бараадаж гурван гэрээрээ
Нүүх болов.
Нэгэн өглөө аав минь намайгаа
Гаднаас дуудав
Нэг нүдний сунадаг дурангаа
Гарт бариулав.
-”Тэхийн зогсоол” дээр юу байна вэ?
-Сайн хар! гэв
Тэгж хэлснийхээ жаахан хойно
Санаа алдав.
”Yзүүр нь гурвалжин, үүлэнд шүргэх
Оргил харагдав
Yүрээ манан өндөрт эргэх
Бүргэд харагдав.
Дэргэдэх оргил нь илээд авахаар
Ойрхон байв
Дээрх тэнгэр нь нүдэнд торохоор
Yүлгүй байв”
-”Тэхийн зогсоол”  дээр хараагаа тогтоо! гэж
Аав минь хэлэв
Тэрүүн дээр нэг амьтан бий, ол доо гэж
Ахин хэлэв.
Өвөлжин харагдаж нүдэнд дассан
Оргил үзэгдэв
Орой дээр нь эвэр нь сэрийсэн
Янгир харагдав.
Хангайн сайхан амьтныг үзээд
Би баясав
-Харлаг тэх зогсож байна! гээд
Бараг хашгирав.
Аав минь дуугүй, тамхиа сорсоор
Гэртээ оров
Айлын хүмүүс янгирын сургаар
Манайд цуглав.
Цайгаа ч уухгүй аав минь тэгээд
Хэсэг суув
Цаанаа л гунигтай хоолой засаад
Ингэж ярив:
-Мөнгөн оройт уулсын хишгийг
Их хүртлээ
Мөнхийн зогсоолдоо зогссон янгирыг
Анх үзлээ.
”Ямаан усанд” ноднин байсан
Тэх мөн байна
Яах аргагүй зогсоолдоо зогссон
Тэх мөн байна.
Төрсний эцэст үхнээ гэдэг
Амьтны ёс оо!
Төрсөн нутгаа орхиноо гэдэг
Амаргүй даваа!
Янгир өтлөхөөрөө эврээ даахаа
Больдог юм гэнэлээ
Янгирын сүргээ гүйцэж чадахаа
Байдаг юм гэнэлээ.
Эхээс төрсөн ууландаа эргэж
Ирдэг юм гэнэлээ
Эхээс унасан газраа олж
Хэвтдэг юм гэнэлээ.
Насныхаа эцэст оргил өөд мацаж
Гардаг юм гэнэлээ
Нартад түүнийг нь
”Тэхийн зогсоол” гэж
Нэрлэдэг юм гэнэлээ.
Өндөр оргил дээр олон хоног
Зогсдог юм гэнэлээ
Өнгөрүүлсэн амьдралаа эргэж нэг
Хардаг юм гэнэлээ.
Умдалдаг ариухан усаа үзэж нэг
Баярладаг юм гэнэлээ
Идээлдэг сайхан бэлчээрээ харж нэг
Баясдаг юм гэнэлээ.
Ижил олон сүргээ эцсийн удаа
Yздэг юм гэнэлээ
Эх болсон нутгаа сүүлчийн удаа
Хардаг юм гэнэлээ.
Өндөр оргилоос эвэр нь дийлээд
Хальдаг юм гэнэлээ
Өнгөт орчлонгоос нэг нь тэгээд
Дутдаг юм гэнэлээ.
Аавын яриаг хүн бүхэн
Дуугүй чагнав
Айлын эмээ янгирыг өрөвдөн
Нулимс унагав.
Тэрнээс хойш аав минь нэг л
Зовиуртай болов
Тэр өвөлжөөнөөс хэсэгтээ нэг л
Нүүхээ байв.
Гурван гэрийн хонины ээлж
Дороо эргэнэ
Гуравхан хоногт манай ээлж
Эргээд ирнэ.
-Өндөр өөд хонио бүү билчээ! гэж
Аав минь захина
Өглөө болгон л гаднаа сууж
Оргил дурандана.
”Хүүшийн” өвөлжөөнд чандмалж буусан
Гурван айл!
Хүмүүсийн харааг өөртөө татсан
Гурвалжин оргил!
Цэнхэр тэнгэрт эвэр нь сэрийсэн
Харлаг тэх!
Чанх дээр нь өдөржин эргэсэн
Хүрэн бүргэд!
Ийм л зураг олон хоногоор
Аавд минь харагдав
Энэ л зураг олон хоногоор
Өвөлжөөнд суулгав.
Нэгэн өглөө оргилыг дурандаад
Аав орж ирэв
Нэг харахнаа баяртай мишээгээд
Цайгаа ууж суув.
-Яг л ёсоороо хальж дээ хөөрхий! гэж
Аав минь ярив
-Яамай даа яамай, хөөрхий минь! гэж
Ижий өрөвдөв.
Маргааш өглөө нь гурван гэр маань
Эрт ачаалав
Манарсан бууцнаас хүн, мал маань
Зэрэг хөдлөв.
”Тэхийн зогсоол” оргилыг аав минь нэг
Эргэж харав
-Төрсөн нутаг минь! гэж эцэг минь нэг
Өөртөө хэлэв.
Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Уртыг яана!
”Тэхийн зогсоол”  гэдэг тэр оргилын
Өндрийг яана!

1969 он

Туулын шугуй 

Туулайн гүйдэл шиг салхинд 
Туулын шугуй найгана
Уулын согоо шиг хүүхэнд 
Хайрын сэтгэл дасна
Хээрийн салхинд Туул минь 
Тахийн зоо шиг бэдэрлэнэ
Хайрын хүчинд сэтгэл минь 
Тэнгэрийн заадас шиг гэрэлтэнэ
Гүнзгий амьсгаа авмаар
Тал шиг бүсгүй юм чи 
Гүнд нь хангинах дууны 
Эгшиг нь миний сэтгэл юм
Мөнгөн аяга шиг гараас чинь 
Туулын уснаас амсах юмсан 
Мөнхийн усыг уусан юм шиг 
Танхил чамтай амьдрах юмсан
Туулайн гүйдэл шиг салхинд 
Туулын шугуй найгана
Уулын согоо шиг хүүхэнд 
Хайрын сэтгэл дасна

No comments:

Post a Comment