Tuesday, January 8, 2013

Өгүүллэг



Б.Чинбат 

Гамлет жүжиг 

Чимгээ өчигдөр үзсэн Гамлет жүжигээ өнөөдөр ч бодсоор... Ойрын үед Гамлет жүжиг театрт нээлтээ хийж байна, залуу жүжигчид сайн тоглосон байна гэж радио, телевизээр зөндөө л гарсан боловч Чимгээ өөрөө үзэж байж л үнэнхүү сайн жүжиг болжээ гэдгийг сэтгэл, зүрхэндээ мэдэж авчээ.
Чимгээд ойрд теарт очих, жүжиг үзэх боломж үнэндээ байсангүй, сүүлийн хоёр жил хоёр хүүхдээ хараад гэртээ таг ажилгүй суусан тул үнэндээ нөхөрөөсөө жижиг сажиг мөнгө асуухаас ч эмээдэг болжээ.
Анхандаа нөхөр нь эхнэрээ гэртээ хоёр охиноо харан суухад их олзуурхан баярлаж байсан боловч, ганцаараа ажил хийж, ганц хүний цалин нь хаанаа ч хүрэхгүй байгаад сүүлийн үед их бухимдаж, юм л хийвэл Чимгээд уурлах нь ихсэжээ.
Өчигдөр найз хүүхэн Нараа нь  Гамлет жүжгийн билет авчихлаа гэж дуудаад ...
Чимгээ ч гэрээсээ гардаггүй хүн, бөөн баяр болсоор очжээ. Гэтэл жүжиг эхлэхийн өмнө
Нараа найз нь битгий гутраарай гэж хэлсэнд жаахан гайхжээ. Учирыг нь асуувал хүмүүс бие биедээ тэгж хэлээд байгаа юм гэж хэлжээ.
Жүжиг эхлээд л Чимгээ жүжигийн үйл явдалд бүрэн автжээ. Янзтай жүжиг байлаа. Тэр тоглож байгаа жүжигчид, найруулагч, энэ жүжгийг бичсэн зохиолч ямар агуу юм вэ л гэж бодож суулаа.
Тэр жүжгийн эхлэл, дунд хэсэг, өрнөл, төгсгөл нь бүгдээрээ л үзэгчидыг үе үе дуу алдуулж,  сэтгэл зүрхийг нь хөвсөлзүүлсэн үйл явдалаар дүүрэн байлаа.
Гайхалтай жүжиг... гэхдээ үнэндээ дэндүү харамсалтай төгсгөл...
хүмүүсээ гэж ...
өшөө авалт гэдэг чинь хүмүүсийг ямар ч ахархан бодолтой болгодог юм бэ...
яасан ч их улангасан улайрал вэ...
хүмүүс яагаад ингэж тэнэгтэж амьдардаг юм бэ гэсэн бодол, бас гайхширал...
Ийм л бодолууд, бас ухааралыг  энэ жүжиг Чимгээд өгчээ.
Гэтэл орой нь Чимгээ шөнөжин уйлж хоножээ. Бүүр эхэр татан уйлж хоножээ.
Амьдрал ийм тэнэг байдаг юм гэж үү. Эсвэл тэнэг хүмүүс байдаг болохоор амьдралыг ийм тэнэг болгодог юм болов уу.
Жүжиг үзээд баяр хөөртэй хүн гэртээ ирсэний дараа нөхөр нь хөдөөнөөс ярьжээ.
Сүүлийн гурван жил нөхөр нь цалин сайтай юм гээд хөдөө ажилладаг болсон билээ. Хөдөө 45 хоног ажиллаад, гэртээ 14 хоног амардаг ажил хийх болсон билээ.
Чимгээ сайхан жүжиг үзсэнээ яриад, ойр зуурын юм ярьж байтал ажиллаж байгаа компанийн ажил нь сүүлийн үед муудаад хүмүүсийнхээ цалинг өгч чадахгүйд хүрээд байгаа тухай, цалинг нь хаачихаад өгөхгүй байна гээд  нөхөр нь дуу муутай ярьжээ.
Чимгээ уг нь санаа нь зовоод нөхрийнхөө сэтгэлийг яаж засахаа мэдэхгүй байж байтал, нөхөр нь шууд түүнд уурлаад эхэлжээ.
Хүн цалингаа хаалгачихаад зовж байхад, чи жүжиг үзээд жаргалтай байх шив гэж уурлаад л..
Ажил хийж байгаа болохоор нөхөр нь их зовж байгаа юм байх.
Чимгээг огт зовлонгүй жаргалтай байгаа л гэнэ, гэртээ суугаад жаргаж байгаа зэргээр ярьсан нь түүнийг голдоо ортол гомдоход хүргэжээ.
Гэртээ сууж байгаа болохоор л Чимгээ их жаргалтай байгаа юм байх, хөл муу өвчтэй том охиноо асарч харж байгаа, сургуульд орсон бага охиноо өдөр бүр хүргэж, орой бүр сургуулиас нь авдаг нь, мөн удахгүй өвчтэй том охиноо аваад эмнэлэгт хэвтэх энэ тэр бол тэр хүнд огт хамаагүй юм байна л даа.
Хөл муутай охиноо эмнэлэг хүргэх гээд тэр өөрөө өргөөд дийлэхгүй, тэгээд хүн гуйж охиноо өргүүлж эмнэлэг явдаг билээ.  Охиноо бие нь өвдөөд байхаар эмнэлэгт аваачиж үзүүлэх хэрэг байнга л Чимгээд гардаг билээ.
Сүүлдээ нөхрийнхөө зан араншингаас болоод хүнээс ч тусламж авч охиноо өргүүлж ч болохгүй боллоо.
Өөрөө хөдөө хол ажиллаж байгаа хүн, өөрөө ирээд охиноо өргөөд явахгүй байж, хүнээс тусламж авлаа гээд нөхөр нь утсаар уурлаад, дарамлаад байдаг билээ.
Би ямар азгүй юм бэ гэж бодоод Чимгээ шөнөжин уйлаад л байлаа.
Чимгээ үзсэн жүжигээ дахиад л бодлоо.
Гамлет жүжиг ч гэсэндээ, үнэндээ заавал тэгж хүндээр төгсгөх хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу.
Гэхдээ Хаан эцгийнхээ өшөөг авах нь зүй ёсны, зөв хэрэг байсан байх л даа ... гэхдээ л...
Гэхдээ Гамлет бас улс орныхоо эрх ашигийг бодох хэрэгтэй байсан юм. Магадгүй эхлээд тэр Ванг айж сандарч байхад нь алаад өөрөө Хаан ширээнд суухгүй...
Мань хүнийг илүү зовоож, бах таваа хангах гэж бодсоноосоо болоод хайртай хүүхэнээ ч үхүүлээд, дараа нь өөрийгөө ч мөн үхүүлээд....
Тэгээд улс ороноо харийн болон дотоодын дайсануудад найр тавьж өгсөн нь дэндүү эмгэнэлтэй байлаа.
Чимгээгийн бодлоор бол өшөө авах уур хилэн, алсыг харах ухаан хоёр өөр өөрийн гэсэн хувь тэнцүү  жортой байх ёстой юм шигээ.
Чихэр, давс хоёр хэмжээ нь таарвал сайхан, хэтэрвэл нэг бол хэт нялуун болдог эсвэл хэт гашуун болдогтой адил юм даа гэж Чимгээгийн бодол хөвөрсөөр...
Нөхөртөө хүүхэдтэй болсоноо одоо хүртэл хэлж чадаагүйдээ, өөртэй уур хүрнэ. Ганц хүний цалин хаана ч хүрэхгүй байна, дээр нь том охин нь өвчтэй, эмчилгээнд нь мөнгө хэрэгтэй гээд дандаа үглэж байдаг нөхөртэй энэ тухай хэлж чадалгүй байсаар энэ.
Байсаар гэж дээ, үнэндээ нөхөрөөсөө айгаад гэвэл илүү дээр байх.
Аргаа барахдаа нэг сайн гэсэн бөө дээр очиж асуухад, хоёр охинд чинь түшиг болох хүү гарах юм байна гэж хэлжээ.
Амьдрал нь дутуу гачуу, том охин нь өвчтэй ийм хүнд үед дахиад хүүхэдтэй болно гэдэг хүнд даваа санагдана. Гэтэл олдсон үрээ авахуулна гэж бодохоор өөрийнх нь санаанд буудаггүй.  Хүүхэдээ алсан алуурчин болох нь гэдэгтээ уур хүрээд л...
Хүүхэдээ нэг гаргана гэж бодоод, нэг болилоо гэж бодоод л...
Гол нь аль шийдвэр нь маань зөв юм бол гэж бодоод л...Чимгээ шийдэж чадахгүй байлаа.
Өнөөдөр мэдсэн юм шиг том эгч нь Солонгосоос ярихад Чимгээ ойрд баярлаагүйгээрээ баярлажээ. Эгчдээ хүүхэд олоод сар гаран болсон, гэхдээ гаргах эсэхээ шийдэж чаддаггүй гэж хэлэхэд эгч нь шууд түс тас хүнд хүн илүүдэхгүй ээ, хүн чинь өөрөө хүнстэйгээ ирдэг юм гэсэн.
Эгч нь угийн л ийм түс тас хүн.
Том эгч нь амьралд яг хэрэгтэй үед нь гэнэт ярьдаг билээ. Тэр эгчтэйгээ тийм далдын холбоотой юм уу, бүү мэд. 
Чимгээ хүнд хэцүү үед том эгчээ бодохоор дандаа тийм нөмөр түшиг бодогддог билээ.
Айлын том эгч гэсэндээ ээждээ тус нэмэр болох, гурван дүү нарынхаа төлөө Солонгост ажил хийгээд арваад жил болж байгаа билээ.
Намайг жаахан ч гэсэн аз жаргалтай болгож, амьдралд минь гэрэл гэгээ оруулж, ирээдүйг минь гийгүүлж, итгэл найдвар төрүүлдэг зүйлсийн нэг нь том эгч маань юм даа гэж тэр бодлоо.
Би нээрээ нэг ардаа түшлэгтэй сандалд тухтай шигдээд уйлж байгаа гэдгээ мэдрэх юм. Тэгж бодохоор их хурдан тайвширах юм.
Би ийм сайхан түшигтэй, том эгчтэй үнэхээр азтай хүн шүү.
Эгч маань нь дүүгээ зовж байгааг харж мэдэж л, дуулж л байгаа. Өөрөө ч хүний нутагт ажиллаж байгаа хүнд зовлон бэрхшээл их л байдаг биз, гэхдээ эгч маань нэг ч удаа би зовж байна, ядарч байна гэж хэлж байсаныг нь мэдэхгүй юм.
Гэтэл нөхөр нь эр хүн байж, ганцаараа ажил хийж байна, зовлоо, хатлаа гээд л, эр хүний шинжгүй шүү. Ядахдаа том эгчээс маань нь ичмээр юм даа.
Чимгээ шөнөжин уйлсан ч гэсэн, хурдан тайвширлаа. Хаа очиж сэтгэлийн хаттай ажээ.
Тэр нэг л юм мэдэж байлаа. Би давж чадна, энэ бол цаг хугацааны, түр зуурын л асуудал. Удахгүй охин минь хөл дээрээ босно.
Би ажилд орно. Санхүүгийн хувьд нөхөрийн царай харахааргүй болно. Охины минь хөл дахиж хугарахгүй ч юм бил үү.
Харин энэ гэдсэн дэхь хүүхэдээ яах билээ...
За болно болно, бүх л юм сайнаар дуусах нь бий.
Болно гэдэгт би итгэж байна, би чадна аа... Том эгч гэсэн том тулгуур надад байна даа.
Ийм том түшиг, тулгууртай би азтай шүү. Энэ бол олон хүнд тохиолддоггүй их аз завшаан шүү.
Чимгээ дахиад л Гамлет жүжигээ бодлоо.
Үнэндээ мундаг жүжиг байна лээ...Гэхдээ эмгэнэлт нэрэндээ таарсан дэндүү эмгэнэлтэй...бас харамсмаар...
Үнэндээ нэг буруу шийдвэр хичнээн их хор хөнөөлийг араасаа дагуулдагыг, улмаар оороо ч нөгөө өшөө авах гэж байгаа хүнээсээ дутахааргүй аюултай муу хүн болж хувирдагийг дэндүү сайн харуулсан байна лээ...
Хүмүүс бид чинь бас л тэгж амьдардаг даа, тиймээ...гэсэн бодол Чимгээд орж ирлээ.
Нээрээ Нараа найзаасаа жүжиг түүнд ямар сэтгэгдэл төрүүлсэнийг асуухаа мартсан байна шүү. Марталгүй, ойрын үед асуух юм шүү.
Найз маань лав гутраагүй байх, гутрах биш эмгэнэх, ухаарал авах жүжиг биз дээ, Гамлет жүжиг чинь?

Уучлахыг хүснэ 


Миний л санахын эхэнд хүн болгонд ямар нэгэн зовлон байх шиг. Зовлонгийн учир шалтгаан нь чухам юу юм болоо. . . Гагцхан мэдээ орж  юмс ойлгож эхлэхийн эхэнд л хэн нэгний зөөлөн,сэмхэн уйлах,санаа алдахыг сонсоод балчир ухааны хирээр ойлгохыг хичээх,заримдаа шаналах. . . бодоод л өнгөрөх. Ааваасаа хоёр охин дүүтэйгээ өнчирч үлдэхдээ эгмэд нь би дөнгөж  тавхан настай байлаа. Гэхдээ зүрх бүгдийг ойлгодог бяцхан шаналдаг уйлахдаа уйлах болохоос эрхэлж биш л дээ. Эрхлэх насыг надаас “хувь заяа” булаагаад авчихсан  юм даа. Том эгч учраас эрт хэрсүү суух “даалгавартай “. 6-хан настай над дээр ээж минь “танихгүй ах”-ыг дагуулж ирээд  “энэ хүн миний охины аав нь”  “одооны солонгос киноны баатар” шиг арай л ой ухаанаа алдчихсангүй гэвэл хилс болох буй. Гэхдээ тэр балчир ой ухааны санамж “сайхан аавыгаа” яаж мартах вэ. Мартах байтугай улам бүр санаж “үхсэний хойно бэтгэрэл байдаггүй” гэдэг л болсон. Харц ширүүн тэр хүнийг нялх сэтгэлээрээ хүлээж авч чадахгүй байсан ч бүх л хамт амьдарсан цагийн саалтанд нэг ч удаа  ам дүүрэн “ааваа” гэж хэлж зүрхлээгүй,чадаагүй нь миний буруу байсан даа гэж одоо хүртэл өр өвддөг.   Аль болох сайнаар хандахыг хичээж явна. Ээжийнхээ хийсэн алдааг залруулж амжаагүй амжаагүй гэж хүсээгүй юм шиг байгаа юм аа. \өнөөг хүртэл “хойд ааваараа овоглосон хэвээр\.
Аравдугаар ангиа төгсөх жилээ  би ээждээ “та өөринхөө аз жаргалын төлөө  миний хувь заяаг гишиглэсэн биз дээ” гэж уйлан хэлсэндээ одоо ч өөрийгөө зөвтгөж чадахгүй явдагаа. Тэр үед би хойд аавдаа нэвширтлээ зодуулсан байсан юм.
   Ээж минь сайхан сэтгэлтэй,сайхан эмэгтэй байлаа. Надад ганц ч гэрэл зураг нь үлдээгүйд би өөртөө харамсаж бас гайхдаг юм. . Миний ижий дөнгөж дөч гаруйхан насандаа хүнд өвчнөөр өөд болсны маргааш нь л ухаан сууж орчлонг сайхан биш  нэг тийм бүрхэг нүдээр анх харж билээ . Ээж минь уран гартай эмэгтэй байлаа. Ёстой л даалимбыг ч тэр торгыг ч тэр инээлгэн урладаг хүн байсан даа. Би уран ээжийн охин хирнээ хөх зүү ч хөндлөн барьж чадахгүй  “хадамд гарах нь дээ” гэхэд инээгээд ээж нь оёод л өгчихөж байна даа гэдэг сэн. Би МУИС төгстлөө ээжийнхээ оёсон сайхан дээл,пальтогоор гангардаг даруухан оюутан байсан. Хэзээ хойно хамт төгссөн найзууд нэг уулзалтан дээр намайг нөгөө гоё дээлүүдээ өмсдөг хэвээрээ биз дээ гэхэд зүрх минь ямар их баяр бахдлаар халгисан гэх вэ? Амьдралд юу эсийг үзэж өдий хүрсэн билээ дээ . Тэр бүрий ээжийгээ бодож санаж  “ та минь байсан ч болоосой “. . . сэтгэлийн гэгээн тэнгэрлэг нэхэл нэхэх. Нэг л их ажил алба ярьсан хүн. Хоёр хүүгээ авахаар очихдоо зогсоогоороо шахам цай балгасан болоод л  өнөө хоёроо хагас хугас хувцаслаж аваад л тухтай ч таван үг сольчихгүй гараад л гүйчихнэ. Ээждээ тусдаа гарснаасаа хойш нэг ч удаа гарыг нь цайлгаж бэлэг авч өгч үзээгүй байгаа юм даа. Өвдлөө гэж нэг ч хэлэхгүй нэг сонсохнээ эмнэлэгт хэвтжээ,нэг сонсохноо гарчээ л гэх. Харин . . . ижий нь өнгөрчихлөө. . . гэхэд орчлон хөмөрчих шиг л болсон. Тэгэж л би хүний орчлонд хүн амьдарч явахдаа. . . гэдгийг ухаарсан даа. Ээж минь бурханы шашиныг нэг ч их шүтээд байхгүй \тэр үе нь тийм байсан\ гагцхүү амьдрахуйн хар ухаанаар  бүгдийг зааж залж,төрөлхийн зөөлөн зөн совингоороо орчлонг аргадаж явж дээ. Манайх гэдэг айл “хоноц”-оор дүүрэн “зан сайтай айлд хүн цугладаг” гэдгийг харуулсан хөдөөх нэгэн бүлээн дулаан өрх айлын амин сүнс нь ээж байсан билээ. Чухам миний ээж надад гурил ингэж зуурдаг,төмсний хальс ингэж арилгадаг гэж сургаагүй ч бид нэг л мэдэхэд гэр орны ажлыг эндээс нь эхэлж хийнэ гээд сурчихсан байсан нь бидний,миний сайных биш ээж гэдэг “эрдэмтний”амьдрахуйн философи байсан биз ээ.
Саарал тэнгэр буцах шувуудын дуунд уйтан уйланхай харагдана. Усан оргилуурын дэргэд суугаа миний зуны нимгэн цамц жиндээд. . . сэрүүсэх нь ээ. . . гэхэд өөдөөс хараад дээлийнхээ гадаад хормойгоор оролдож суусан үл таних эгчийн дээд уруулын мэнгэ танил санагдаж та аль нутгийн хүн бэ гэвэл  нүд нь сэргэж. . . шаргал халиун намраар сэтгэл гэгэлзээд байхаар нь. . . дуулдаг дууны нутгийн хүн дээ гэнэ. Дууны үгийг нь байтугай ая дангий нь  санахгүй би . . . аан. . . ээрнэ.
     Салхины урин ярианы эмзэг уяруу зөөлөнд урхилагдсан би үдээс хойшхи ажлаа умартан аядуу намбалаг ярих яриаг шимтэн сонсоор сууна. Зүс таних аядуу намуун эгч босч хувцасаа зассанаа над руу эргэн харж зөөлөн нүдээр инээмсэглээд, “дүүг чилээж орхив уу яав,өнөө өглөө хүүдээ жаахан гоморхоод ээж гээч эрхэм хүний тухай хүн залуудаа ер боддоггүй шиг гомдмоор санагдаад сууж байтал чи ирээд жаахан ярьчихлаа уучлаарай. . . гээд сайхан байсан шинжээ огт алдаагүй нарийхан нуруугаа хотолзуулан алхаад явчихлаа. . . . Зовлон хүн болгонд байх даа зовлонгийн учир шалтгааныг олохдоо байхуу. . . зовлонг ухаанаар сөрж чадах даа байх уу. Бүсгүй богино жолоотой ч, ухаан үснээс нь урт байх нэгэн байх л даа

No comments:

Post a Comment