Saturday, December 22, 2012

Л.Өлзийтөгс



Алга ташилтын дор 
Харанхуй гэдэг бол зүгээр л хөшиг
Шөнө гэж байдаггүй юм

Хар хөшигний цаана, биднийг харан
Алга ташсан бурхад сууж байдаг 
Зүүдэлсэн, тачаасан бидний шөнийн үзэгдлийг
Зүгээр л харж суугаа тэдний зүрхэнд
Айдас, хашгираан маань сонсогддоггүй юм
Амьдрал маань л энэ гэдгийг тэд мэддэггүй

Инээмсэглэсэн бурхад алгаа таших бүрийд
Итгэлиийг олсон хүмүүс чигээ алдана
Хүсч, шунаж, багаа тайлсан, төөрөлдсөн жүжигчид
Хөшигний цаадтайх нүдийг олж үздэггүй